ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

O.Admin
22 цагийн өмнө

Энэ оны нэгдүгээр сард нийт найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Үүний дотор БНСУ-ын зургаан иргэн багтсан байна. 

Тодруулбал, 

- БНХАУ: 74 иргэн

- БНСУ: 6 иргэн

- Узбекистан: 4 иргэн

- Непал: 4 иргэн

- ОХУ: 2 иргэн

- Филиппин: 2 иргэн

- Киргиз: 2 иргэн

- Азербайжан: 1 иргэн тус тус байна.

Эдгээр иргэд дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Монгол Улсын хилээр нэвтрэх эрхээ хасуулжээ:

- Монголд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй.

- Зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн.

- Монголд байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрээ баталгаажуулаагүй (санхүүгийн чадамжгүй).

- Визийн хүчинтэй хугацаа дууссан.